|

Кени улсад шашны гаж урсгалын улмаас 21 хүн өлсөж үхжээ

Кени улсын Малинди хотод шашны гаж урсгалын номлогч дагагчдадаа өлсөж үх гэж хэлсний дараа тус хотын ойролцоо 21 хүний цогцос олсон байна. Нас барсан хүмүүс дунд хүүхдүүд хүртэл байсан бөгөөд цагдаагийн газар өөр хохирогчид байх магадлал өндөр гэж хэлжээ. Тэдгээр хохирогчдын цогцсыг Шакахола ой модноос олсон байна.

Цагдаа нар тэрхүү гаж урсгалын номлогч, Паул Маккензиг түр саатуулсан байгаа аж. Кени улсын төрийн өмчит агентлаг “KBC” мэдээлснээр цагдаагийн байгууллага тус хэрэгтэй холбоотой 58 цогцос илрүүлсэн хэмээжээ. Маккензи өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, сүмээ 2019 онд хаасан гэж хэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрээр дагагчдадаа Есүстэй уулзахын тулд өлс гэж хэлсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *